Аливаа зүйлд хүлээх хариуцлага байх ёстой. Харин барилгын салбартаа манлайлагч мэт боловч байнга хэл ам таталж байдаг, барьсан барилгууд нь асуудал дагуулдаг компанийн нэг “Эко констракшн” ХХК.
Далан дотор барилга барихаар зүтгэж, баригдаж байгаа барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрчихдэг. Ашиглалтад орсон орон сууцных нь лифт нь байнга гацдаг. Тэр бүү хэл маш үнэтэй хотхоных нь бохирын шугам нь асуудал дагуулж, оршин суугчид нь долоон хоногоор усаа таслуулдаг. Хотын А зэрэглэлд байрлалтай, өндөр үнэтэй хотхоны оршин суугчид хэдэн хоногоор хэрэглээний усаа таслуулж эцэс сүүлдээ цагаар ирэх зөөврийн усанд дугаарласан, өрөөнүүдийн метр квадрат нь гэрчилгээн дээрх тэмдэглэгдээндээ хүрэхгүй дутсан, паар нь хагарсан, цонх нь муу, ашиглалт тааруухан… гэх мэтээр асуудал тасрахгүй.
Нийслэлдээ төдийгүй улсад хамгийн өндөр үнэтэй хотхон барьж, хороолол босгодог Эко констракшн ХХК-ийн барьсан барилгууд, хотхонуудтай холбоотой зөрчлүүд, иргэдийн гомдол тасардаггүй нь гайхмаар. Гэтэл ийм их зөрчилтэй мөртлөө үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байдаг тус компаний захирал С.Нямдаваагийн хувьд өмнөх алдаагаа засаж залруулж, дараагийн барилга, орон сууцныхаа чанарыг сайжруулдаггүй нь сонин. Ийм нэг хаан ч юм шиг заан ч юм шиг авиртай нөхрийн барьсан барилгад эрдэнэт хүний амь эрсдэв. Ингэхдээ гуравхан настай хүү гэрийнхээ үүдэнд эндэв, дэндүү харамсалтай энэ хэргийн тухай мэдээлэл нийгмийг бухимдуулж, хямраав.
Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 26-нд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 48 дугаар байранд эндсэн гуравхан настай хүүгийн амь насаа алдсан гэмт үйлдлийн хариуцлагыг нэгдүгээрт “Хаан суудал” СӨХ, хоёрдугаарт уг байрыг барьсан Эко констракшн ХХК, гуравдугаарт оршин суугчдад амлалт өгчихөөд одоо болтол гүйцэтгээгүй дүүргийн төлөөлөгч Э.Миеэгомбо нар хүлээх нь зүйн хэрэг юм.
Балчирхан хүү гэрийнхээ үүдэнд, ээж аавынхаа нүдэн дээр амь насаа алдсан энэхүү харамсалтай хэрэгт оршин суугчдын аюулгүй амьдрах орчинд санаа тавьж ажиллаагүй “Хаан суудал” СӨХ, 10 жилийн өмнө анх энэ барилгыг барихдаа 10 жилийн эдэлгээ даахгүй чанаргүй лифт суурилуулсан “Эко констракшн” ХХК гарцаагүй хариуцлага хүлээх учиртай.
Түүнчлэн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэдийн саналаар төлөөлөгчөөр сонгогдсон Э.Миеэгомбо мөн хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ. Учир нь Э.Миеэгомбо 2021 оны орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж тус хороонд өрсөлдөхдөө иргэдийг төлөөлж хийх ажлынхаа нэгд “уг байрны ажиллахгүй болсон лифтийг ажиллуулна, засварын ажлыг хийлгэнэ” хэмээн амалж, оршин суугчдын саналыг авсан байдаг. Гэтэл амлаж гарч ирсэн цагаасаа хойш хийх бүү хэл харагдах ч үгүй алга болсноор өнөөдөр гурван настай хүүхэд цахилгаан шатны эвдэрхий хаалгаар унаж, эндлээ.
Оршин суугчид цахилгаан шатаар аюулгүй зорчих хэрэгцээг хангаагүй “Хаан суудал” СӨХ, эхнээсээ чанаргүй лифт суурилуулсан Эко констракшн ХХК, оршин суугчид аюултай байдалд амьдарч байгааг далимдуулан амлалт өгчхөөд мартаж орхигдуулсан хариуцлагагүй үйлдэлдээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны төлөөлөгч Э.Миеэгомбо нар хариуцлага хүлээхийг шаардаж байна.
One thought on “Хүүгийн үхэлд Эко констракшны захирал С.Нямдаваа ч бас хариуцлага хүлээх ёстой”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
Байрны орц, лифт бол СӨХ-ийн мэдэлд байдаг. Оршин суугчид СӨХ-өө сайн шахаж ажиллуулж байх хэрэгтэй байна аа. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг асуудал өрнөсөний дараа буруутан хайхаа больмоор байна. Иргэдийн аюулгүй байдалдаа тавих анхаарал, СӨХ-ийн ажиллагаа 2-л хамгийн чамбай байх ёстой