Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш нийт 767 чингэлэг улсын хилээр орж ирснийг мэдээллээ.
Эдгээр чингэлгийг 587 тээврийн хэрэгслээр оруулж ирсэн байна. Мөн улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилан үзвэл барилгын материал зонхилж байгаа аж.
Тодруулбал, нийт бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь барилгын материал байна. Мөн гэр ахуйн бараа, хүнс, сэлбэг хэрэгсэл, төмөр хийц зэрэг ачаа бараа улсын хилээр орж ирсэн байна.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор гаалийн цэг 08:00-00:00 цаг хүртэл ажиллаж байна. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл ачаа хүлээн авч байгаа хүмүүс ерөнхийдөө сийрэг байдаг. Харин 17:00 цагаас эхлээд ачаалал ихээхэн нэмэгдэж байна. Иймд эртхэн гаалийн бүрдүүлэлтээ хийхийг уриалж байна. Учир нь гаалийн хяналтын талбай, түгээлтийн талбай нь тодорхой хязгаартай.
Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг, түгээлтийн талбай нь 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тиймээс талбайн зохион байгуулалт, гаалийн үйл ажиллагаа, түгээлтийг хооронд нь уялдуулах шаардлагатай байна” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...