Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.
Махны дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт:
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11706 төгрөг,
Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14147 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх оны долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ таван төгрөгөөр буурсан байв. Харин хонины ястай махны үнэ 300 төгрөгөөр өсөж, хонины цул махны үнэ 58 төгрөгөөр буурсан байлаа.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ:
2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ:
Дээд зэрэг нь 1410-1800 төгрөг,
Нэгдүгээр зэргийнх 1310-1600 төгрөг,
Хоёрдугаар зэргийнх 969-1200 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1410-1800 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1300-1600 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна. “М-Март” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад:
Монгол төмс 5.0 хувиар өсөж дунджаар 1204 төгрөгөөр,
Монгол лууван 1.2 хувиар өсөж дунджаар 3135 төгрөгөөр, м
Монгол байцай 1.1 хувиар өсөж дунджаар 2473 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
