ХӨСҮТ: Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ын сайдын зөвлөх О.Батбаяр: “Манай улсад омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Тиймээс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, гадуур зорчихгүйгээр цахимаар золгохыг уриалъя.

Давтан өвдөлт дэлхийн улс орнуудад 3-5 дахин нэмэгдсэн. Манайд мөн адил. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөний дараа вакцин тариулаагүй байна. Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байгаа бол манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн” гэв.

+ There are no comments

Add yours