Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, эцэг хуулийн үр дүн ач холбогдол, цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр илтгэж байна.
Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд 119-р зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заажээ. Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээж буй “Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнд сонирхуулахаар тавьсан байна. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар залахад УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...