Шинээр халдварын 2279 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 2279 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1752 нь Улаанбаатар хотод, 516 нь орон нутагт батлагдсан байна. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 11 тохиолдол батлагдсан байна. Энэ хугацаанд халдварын улмаас гурван хүн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 1436
Хүндэвтэр- 3246
Хүнд- 673
Нэн хүнд 35 хүн байна.

+ There are no comments

Add yours