Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлж байна.
“Сүүлийн үед шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, суурь бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг чухал зүйл юм. ОХУ-аас гэхээс илүү Роснефтиэс хамааралтай байгаа ба манай талаас үнийг бууруулах арга хэмжээг авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна.
Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсныг дурдвал, нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнийг өсөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт, НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүнд авсан. Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар АИ92 шатахууны үнийг 1400 төгрөгт барихаар заасан байдаг. Эдгээр арга хэмжээг авсан ч шатахууны үнэ өссөөр байна.
12-р сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өсөөд байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг баймаар байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байхгүй нь бэрхшээлтэй юм.
2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компаниа байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар зөөн авирсныг Улаанбаатарт авч ирж зарж байна. Баян-Өлгийд АИ92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...