“Оршихуй” сувилахуйн төвийн гүйцэтгэх захирал, сувилагч Баатарын Болорцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр төвийнхөө хамт олонтой нэгдэж “Сувилагч цүнх” бий болгожээ. Тэд үргэлж явж ажилладаг сувилагч нарынхаа ажлыг хөнгөвчлөхөөр энэхүү ажлыг эхлүүлсэн байна. Мэргэжил нэгтнүүд нь ч ам сайтай байгаа гэнэ.
-“Сувилагч цүнх”-ийг та юунаас үүдэж санаачлан гаргасан бэ. Манай улсад сувилагч нарт зориулсан мэргэжлийн ийм цүнх байдаг уу?
-Байхгүй. Би сувилагч мэргэжилтэй болохоор энэ талд биеэрээ мэдэрсэн зүйлээ ажил хэрэг болгож байгаа минь энэ. Гэхдээ би зөвхөн ганцаараа биш Удирдах зөвлөлийн дарга, сэтгүүлч Н.Бат-Орших, сэтгүүлч Х.Ган-Ялалт, дизайнер С.Нямсүрэн нартайгаа хамтарч хэрэгжүүлж байна. Н.Бат-Оршихын хувьд Япон Улсад ажиллаж, амьдардаг.

Тэр бидэнд “Оршихуй” нэртэй сувилахуйн төв байгуулах уу” гэсэн санал тавьж, гар бие оролцоод явж байна. Тус төвийн маань анхны ажлын нэг хэсэг нь хоёулаагийн ярьж байгаа цүнх юм. “Сувилагч цүнх”-ийг эх орондоо хийж хэрэглээнд нэвтрүүлвэл өдөр тутмын ажилд нь их нэмэр болох юм л даа. Сувилагч нар ажлаа хийхдээ гарын доорх туслах хэрэгслүүдээ биедээ авч явсанаар цаг хугацааг хэмнэх, тодорхой хэмжээгээр ажлын ачаалалаа бууруулахад нөлөөлнө гэж харж байгаа. Японы сувилагч нарт ийм цүнх өдөр тутмын үйл ажиллагаанд нь аль хэдийнээ хэрэглээ болсон гэсэн.
-Хаана үйлдвэрлэдэг вэ?
-Дотооддоо оёдлын хувийн үйлдвэртэй тохиролцоод хийлгэдэг. Орон нутгийн сувилагч нар одоогоор маш их сонирхож байгаа. Нийслэлийн томоохон эмнэлэгүүд ч худалдан авахаа илэрхийлсэн. Одоогоор 70 орчим ширхэгийг орон нутаг руу илгээгээд байна. Анхны худалдан авагч маань Булган аймгаас холбогдсон.

-Та дээрх цүнхгүйгээр ажлаа хийхэд хэр их хүндрэлтэй байсан бэ?
-Би эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг яаралтай тусламж болон хөнгөвчлөхийн мэргэшсэн сувилагч. Өмнө нь гар доорх зүйлсээ халаасандаа түнтийтэл хийх эсвэл нэг зүйл хэрэг болвол эргэж буцаж авах зэрэг ажил гарна л даа. Харин бидний бий болгосон цүнхийг хэрэглэвэл бүх зүйл нэг дор нэгтгэгдээд авч явахад хялбар болно. Ажлын байр эмх цэгцтэй болж, эргэж буцах зүйлгүй болно. Нэг ёсондоо ажил хөнгөвчлөгдөнө гэсэн үг дээ. Бидний хийсэн цүнхийг хэрэглэж байгаа сувилагч нар ам сайтай байгаа. Саяхан нэг баярт мэдээ ирсэн нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар бүх сувилагчаа энэ цүнхээр жигдрүүлэхээ мэдэгдэж, захиалгаа өгөөд байна.

-Танай төвийн үйл ажиллагааны зорилго юунд оршиж байгаа вэ?
-Монголдоо бие даасан анхны сувилахуйн нарийн олон төрлийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд оршиж байгаа. Бүх насныханд гэрийн болон өдрийн асаргаа сувилгаа үзүүлэх юм. Японы туршлагаас ч үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Бид өнгөрсөн наймдугаар сард байгуулсан.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.mnb.mn
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...