Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийг дуустал МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж буй.
Дараах зүйлсийг анхаарахыг улсын байцаагч зөвлөлөө. Үүнд,
Хүүхдийн бэлгэнд орсон бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалах хугацаа болон чанар аюулгүй байдал дээр иргэд болон ААН-үүд анхаарах хэрэгтэй.
Бялууны чимэглэлд хэрэглэдэг нөөцөлсөн жимсийг задалсан даруйдаа хэрэглэх шаардлагатай.
Баярын өдрүүдэд гэртээ бэлтгэсэн хоол хүнсээ зохих горимын дагуу хадгална уу.
Оргилуун дарс худалдан авахдаа сав баглаа боодол, хаяг шошгыг шалгах
Баярын өдрүүдэд согтууруулах ундааг зөв зохистой хориглож аюулгүй байдлаа хамгаалах
НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийдэг.
Бид хянан шалгахаас илүүтэй зөвлөж туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр 17 заалт бүхий мэдэгдэл боловсруулан, 87 аж ахуйн нэгжид шалгалт хийн ажиллаад байна. Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ. Эхний ээлжид зөрчлийг арилгуулахыг хичээдэг. Харин зөрчлийг удаа дараа гаргавал хариуцлага тооцно” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
