Хилийн боомт дахь гацааг арилгах ажлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд өнөөдөр Замын-Үүдэд очсон гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “ГХ-ны дэд сайд Эрээн дэх консулын газрынхантай мөн БНХАУ-ын талтай холбогдож байгаа. Үдээс хойш тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна.
Хятадын тал анхнаасаа л хилийн боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаач ээ, ногоон бүс болгооч ээ гэсэн асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь манай хилийн боомтууд ногоон бүс байж чадаагүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдвараа бууруулбал айлын талаас нэг их хатуурхаад байхгүй байх гэж бодож байна.
Дундын бүсэд байгуулсан талбай 50 орчим чингэлэг байршуулах зайтай. Байнгын тээвэр эхэлбэл өдөртөө 50 чингэлэг татан авна гэсэн үг. Цаашдаа хавраас барилгын материалын тээвэр эхлэхээр өдөртөө хоёр удаа буюу 100 чингэлгээр бараа татан авах боломж байна уу гэдгийг ярилцана. Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирж байна.
Гашуунсухайт боомтын хувьд мөн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа. Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас нийт зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхцөл байдлаас хамаараад Хятадын тал ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гадаад харилцааны яамаар дамжуулаад албан мэдээлэл ирэх байх” хэмээн ярилаа.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...