Коронавирусийн шинэ хувилбар буюу В.1.1.529 хувилбарыг ДЭМБ 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Omicron” хэмээн нэрлэж, “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулаад буй. Тэгвэл дараах улс орнуудад Омикрон хувилбар бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ штамм анх Ботсвана, Өмнөд Африк, Хонконгт бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкаас ирсэн жуулчнаас энэ хувилбар илэрчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Өмнөд Африкт хүн амынх нь ердөө 24 хувь нь вакцинд хамрагдсанаас үүдэн улс дотор нь болон хилийн чанадад энэ штамм хурдацтай тархахад нөлөөлсөн байж болзошгүй аж.
Одоогоор Израиль улсад Малавигаас ирсэн нэг жуулчнаас омикрон штамм илэрсэн, дахин хоёр хүн энэ штаммаар халдварлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Бельги улсад Египет, Туркээс ирсэн жуулчнаас арваннэгдүгээр сарын 26-ны өдөр омикроны халдвар илэрсэн нь Европт шинэ төрлийн штамм бүртгэгдсэн анхны тохиолдол болсон байна.
Мөн Британи, Германид омикроны хоёр тохиолдол, Итали, Чехд тус бүр нэг тохиолдол илэрчээ. Мөн энэ шинэ хувилбараас үүсгэгдсэн халдвар Дани, Нидерланд руу зөөвөрлөгдсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь Нидерландад Өмнөд Африкаас очсон 60 гаруй зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд энэ халдвар чухам ямар штаммаар үүсгэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Орост энэ төрлийн вирус илэрсэн гэх мэдээлэл арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарч байсан ч Оросын Хэрэглэгчийн хяналтын газар “Ням гарагийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэр дээр омикрон штамм бүртгэгдээгүй” хэмээн мэдээллийг няцаагаад байгаа юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...