Ц.Цэрэнпунцаг: Бидний амьдрал үргэлжилж байна. “Богд Зонхова” төсөл ч үргэлжлэх ёстой

Олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй “Богд Зонхова” төслийн өртөг 2022 оны төсөвт тав дахин нэмэгдэж, 32 тэрбум болсон асуудлын эзэн нь олдохгүй хөвөрсөөр л байна.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэсэн бөгөөд тэр гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Тэгвэл уг төслийн талар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Улсын 2022 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наядаар нь мөнгө суулгасан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг л хоёр жил явлаа шүү дээ.

Бидний амьдрал үргэлжилж байна. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. “Богд Зонхова” гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ” гэв.

+ There are no comments

Add yours