Талийгаач эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул өргөж байгаад гал алдан, оршин суудаг орон сууцаа тэр чигээр нь шатаасан монгол иргэнд БНСУ-ын шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.
Тодруулбал, санамсаргүй гал алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Монгол Улсын иргэн “А”-д Инчоны дүүргийн шүүх тэнсэн ял оноосон болохоо өнөөдөр мэдэгдсэн байна.
33 настай “А” нь энэ оны 7 дугаар сарын 25-ны 21:30 цагийн орчимд Инчон хотын Намдон дүүрэг дэх орон сууцдаа гал алдаж, эд хөрөнгийн хохирол учруулжээ. Тэрбээр өмнөх өдөр нь нас барсан эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул асаасан бөгөөд санамсар болгоомжгүй байдлаас нь болж галын дөл хана, тааз руу тархсан байна.
Азаар, галын улмаас хүний амь нас эрсдээгүй хэдий ч “А” болон хөршийнх нь гэр тэр чигтээ шатаж, 90 сая воны эд хөрөнгийн хохирол учирсан аж.
Инчоны дүүргийн шүүхээс “А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирлыг барагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа. Түүний хэргийн нөхцөл байдал ба анхны тохиолдол гэдгийг нь авч үзсэн” гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: NEWSIS
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...