УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улсад улс төрийн хоёр нам бий. Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Энүүгээр далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна. Ингэж болох юм уу? МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд бий.
Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Элбэгдорж гэж дарангуйлагч байсан бол одоо Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу? Хаашаа юм гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, 2022 оны Төсвийн тухай хуулиар гурав хоногийн завсарлага авах АН-ын бүлгийн саналыг илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тухай хуулийг 2021 оны 11-р сарын 15-ны дотор батлах ёстой учир 3 хоногийн завсарлага өгөх боломжгүй байна. Өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгч байна гээд дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
