Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Г.Цэрэндаваатай ярилцлаа.
–Сайн байна уу. Таныг англи хэлийг олон улсад заах эрх авсан гэж сонслоо?
-Тийм ээ.
–Танд баяр хүргэе. Эхлээд ажилладаг сургуулиа танилцуулж болох уу?
-Болно. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын ууган 3 сургуулийн нэг юм. Өнөөдөр манай сургуулийн 97 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Монголын санхүү эдийн засаг, худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн зэрэг олон чиглэлээр 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн бахдам түүхтэй их сургуульд ажиллаж байгаагаараа бахархдаг.
Би багш мэргэжлээр ажиллаад 29 жил болж байна. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Гадаад хэлний тэнхимд англи хэлний багшаар ажиллаад 21 дэх намартайгаа золгож байна.
–Та англи хэлний томоохон сертификат авсан талаараа тодорхой ярьж өгөөч?
-Өнгөрсөн хоёр жил Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийтээрээ боловсролын салбар цахим сургалтад шилжлээ. Энэ хугацаанд өөрийгөө дайчлан Англи Улсын Засгийн газрын OFQUAL байгууллагаас албан ёсоор магадлан итгэмжилсэн, Англи хэлийг олон улсад заах эрхтэй TEFL зэрэг олгох дипломын хөтөлбөрт амжилттай суралцаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшлах эрхтэй төгссөн. Англи хэл заах арга зүйн хувьд ур чадвараа сайжруулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломжийг надад олгосон өндөр үр өгөөжтэй хөтөлбөрт хамрагдаж, амжилттай төгссөндөө баяртай байна.
–Танд дахин баяр хүргэе!
-Баярлалаа.
–Та Англи хэл сурах, хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх талаар оюутан, залууст зөвлөгөө өгч болох уу?
-Залуус юуны түрүүнд өөрт тохирсон гадаад хэл сурах арга барилыг эзэмших хэрэгтэй. Жишээлбэл, шинэ үг хэллэг сурахад яаж сурвал илүү үр дүнтэй байна гэдгээ мэдэж авах нь чухал. Жагсааж бичээд олон дахин уншиж цээжлэх нь тохиромжтой байна уу, эсвэл уншлага хийх явцад илүү хурдан цээжлэгдэж байна уу гэх мэт өөрийгөө ажигла. Мөн гадаад хэл сурах үйл явц тасралтгүй байх нь зүйтэй. Нэг ч өдрийг хэлээ давтахгүйгээр өнгөрүүлэх хэрэггүй. Эцэст нь алдаа гаргахаас бүү ай гэж зөвлөх байна.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...