Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:
-Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын тээвэр ложистик, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол бусад хүчин зүйлсээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна.
Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байна.
Шалтгаан дээр нь дүн шинжилгээ хийсэн. Нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогсч, хомсдол үүсч, үнэ өссөн. Дараа нь, хил хаагдсантай холбоотой импортын барааны үнэ нэмэгдсэн. Гадаад зах зээлд төмрийн үнэ өссөн. Импортын арматурын үнэ их өссөн. Эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцолсон. 2021 оны үнийн өсөлтийн индексийг тодорхойлсон. Статистикийн газраас 1.36 гэсэн бол салбарын яамнаас 1.45 гэж гаргасан. Үнэхээр үнэ өссөн эсэхийг тооцох гэж, хоёрдугаарт, өсөлт юунаас шалтгаалсан бэ гэдгийг олох гэж хоёр аргаар тооцоо хийсэн. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022,2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна.
“Барилгын хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа:
-Өнөөдөр барилгын салбарт улсын төсвөөс хэрэгжиж буй төслүүдэд материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Дан ганц Монголд гэлтгүй дэлхий даяар цар тахлын улмаас тээвэр ложистик, барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд удаашралттай байна. Барилга, хот байгуулалтын яам жил бүр үнийн индексийг гаргадаг. Энэ жил 1.45 хувиар өөрчлөлт гарсан байна гэж үнийн индексийг гаргасан. Статистикийн төв газраас үнийн өсөлтийн индексийг гаргасан. Энэ хоёр үнэхээр ойрхон гарсан. Мөн барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг гаргасан. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын ажилчдын цалин хөлс гэсэн үг. 2019 онд үүнийг батлаад 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Яг цар тахлын үетэй давхцчихлаа. Энэ нь барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх хүчин зүйл болж байна. Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.
-Компаниудын өгсөн шаардлагаас хэдийг нь биелүүлэх боломжтой вэ?
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:
-Бид судалсан. Өмнө нь асуудлаа Засгийн газарт ярьсан. Гол санал нь цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр аж ахуй нэгжүүдийн саналыг тусгая гэсэн. Нэгдүгээрт, тендерийн баталгаа таван хувийг арилжааны банкинд байршуулах. Үүний дараа гүйцэтгэлийн баталгааг тэглэе гэж байгаа. Өмнөх хуулиараа бол урьдчилгаа аваад ажлаа хийнэ гэсэн баталгаа өгдөг байсан. Харин одоо ажлаа дуусгаад санхүүжилтээ авдаг. Ингэхээр арилжааны банкны хүү тооцогддоггүй, санхүүжилт, хөрөнгийн тодорхой хувийг барилга угсралтынхаа ажилд зарцуулах боломжтой гэдэг саналыг хүргүүлсэн.
-Улсын төсвөөр баригдаж буй 400 гаруй барилга царцана гэсэн үг үү?
-Улсын төсөв батлагдаагүй байна. Засгийн газраас даваад УИХ дээр яригдаж байгаа. 2022 оны төсвлийг УИХ дээр л ярьж байна.
-Урьдчилан тооцоолж болоогүй юм уу?
-Урьдчилан тооцоолсон. Долоо, найм, есдүгээр саруудад өсөлтөө тодорхойлоход сараасаа хамаараад жаахан хэлбэлзэлтэй байгаа.
-Нэн шаардлагатай ашиглалтад оруулах хэчнээн барилга байгаа вэ?
-360 гаруй гээд байгаа. Уг нь улсын төсөл, арга хэмжээний хүрээнд мянга гаруй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яамны захиалгатай барилгууд л яригдаж байна. 360 гаруй объект дээр 200 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төсөв дээр тусгагдана. Аль барилга байгууламжаа үргэлжлүүлэх үү? Алийг нь зогсоох вэ? гэдэг УИХ-ын асуудал.
-Барилгын материалын үнэ буурах уу?
-Хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. ШӨХТГ дээр Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдийг тогтоох ажил явж байна. Тогтоосноор хуулиараа тухайн аж ахуй нэгжүүдийн үнийн хөөсрөлт, хэлбэлзлийг хянах боломжтой болно. Хоёрдугаарт, яамнаас УОК, НОК-оос дэмжлэг хүсч байгаа. Хил гааль дээрх материалыг аль болох түргэн яаралтай оруулж ирээч гэсэн горимоор явж байгаа. Жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулагдаж буй барилгын материалын үнэ буурах боломжтой.
-Хуучин орон сууцны үнэ нэмэгдэж байна. Яамнаас хяналт тавих уу?
Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд:
-Хоёр хүчин зүйлийн нөлөө бий. Барилгын материалын үнийн өсөлт болон ипотекийн санхүүжилт нэмэгдэн эрэлт өсч байна. Үүний улмаас барилгын компаниуд үнээ нэмж байгаа. Эрэлт их байгаагийн хажуугаар орон сууцны нийлүүлэлтийн үнийн өсөлт байна.
2021 оны аравдугаар сарын 8-ны байдлаар 822 тэрбум төгрөгийг 10 мянган зээлдэгчдэд олгосон. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их байна.
Хуучны орон сууцны хувьд иргэд хуучнаа сольж, шинэ байранд орохыг хүсдэг. Авах гэж байгаа байр нь үнэтэй учир хуучин байраа үнэтэй зарахыг л хүсч байна. Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй. Хувийн хэвшлүүд барьдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтэн дээр түшиглэж, үнийг тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...