Фэйсбүүк, Инстаграм, WhatsAp зэрэг нийгмийн сүлжээ долоон цаг тасарч доголдсоны дараа хэвийн байдалдаа орж байна гэж Фэйсбүүк Инк компаниас мэдээлэв.
Эдгээр гурван үйлчилгээ нь бүгд Фэйсбүүк Инк компанийн эзэмшилд байдаг бөгөөд дээрх хугацаанд вэб болон ухаалаг утасны аппликейшн дээр хандах боломжгүй байв.
Тасалдлыг хянадаг Downdetector сайт мэдээлэхдээ энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн том саатал байсан бөгөөд дэлхий даяар асуудал дагуулсан 10.6 сая үйлдэл бүртгэгдсэн гэжээ. Фэйсбүүк хамгийн сүүлд 2019 онд ийм төрлийн алдаа гаргасан бөгөөд өнөөдөр үүссэн нөхцөл байдалд олон нийтээс хүлцэл өчжээ.

Тэд саатал эхэлсэн даруйд албан ёсны твиттер хуудастаа “Манай апп, вэб рүү нэвтрэхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа ба бүх зүйлийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна. Та бүхэнд төвөг удаж байгаа бол хүлцэл өчье” хэмээсэн бол хамгийн сүүлд “Бидний үйл ажиллагаанаас хамааралтай дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжээс уучлалт хүсье. Бид өөрсдийн апп, үйлчилгээнд нэвтрэх эрхийг бүрэн сэргээхийн тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд одоо хэвийн орж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа” гэжээ. Мөн энэ талаар Фэйсбүүкийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг ч өөрийн албан ёсны хуудастаа бичиж, хүлцэл өчжээ.
Эх сурвалж: BBC
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....