БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөг өгөөд залилуулжээ

Иргэн У энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан гэх хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг албан ёсны байгууллага буюу Элчин сайдын яам, Консулын газарт хандан визээ мэдүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

+ There are no comments

Add yours