Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран үүсээд буй шатахууны хязгаарлалтын талаар мэдээлж байна.
Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа “Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30,000 төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.
Манайх сүүлийн үед ОХУ-аас захиалсан хэмжээндээ шатахуун авч чадаагүй. Есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.
Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон.
Дээр хэлсэнчлэн ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэв.
Түүнчлэн “Петровис компани АИ-92 бензинийг 2050 төгрөгөөр борлуулж байна. Өртгөөсөө 123 төгрөгийн алдагдалтай үнээр борлуулж байгаа гэсэн үг. Өнөөдрийг хүртэл зөвхөн АИ-92 бензинтэй холбоотойгоор 28 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Зах зээлийн хуулиараа явбал АИ-92 2200 төгрөг дээр очих ёстой. Засгийн газраас КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барь гэж байгаа. Түүний дагуу үнээ барьж байна.
Өнөөдрийн нөөцийн нөхцөл байдал нь магадгүй үнээ барьж байгаатай холбоотой. Бид заримдаа бензин авах бэлэн мөнгөгүй болж байсан. Байгаа мөнгөндөө тааруулж, захиалгаа өгч байгаа ч хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж удааширч байна” гэсэн юм.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
