Сонгинохайрхан дүүрэгт эрэгтэй хүний цогцос олджээ

Энэ сарын 8-ны өдөр эрэгтэй хүний муудсан цогцос олджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ТЭЦ-4-ийн орчимд хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, хэн болох нь тогтоогдоогүй 55-60 насны эрэгтэй модноос боомилж нас барсан байжээ.

Талийгаачийн цогцос өтөж, муудсан байсан гэх ба тэрээр бэлтгэлийн өмдөөрөө хоолойгоо боомилж, амь насаа хохироосон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours