Энэ сарын 8-ны өдөр эрэгтэй хүний муудсан цогцос олджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ТЭЦ-4-ийн орчимд хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, хэн болох нь тогтоогдоогүй 55-60 насны эрэгтэй модноос боомилж нас барсан байжээ.

Талийгаачийн цогцос өтөж, муудсан байсан гэх ба тэрээр бэлтгэлийн өмдөөрөө хоолойгоо боомилж, амь насаа хохироосон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлэн олгохгүй, хадгаламжинд хийнэ
Next post УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэлээ