Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр оролцож, мэдээлэл өглөө.
О.Батбаяр: “Олон улс коронвируст халдварын тохиолдлын тоог PCR шинжилгээгээр баталгаажуулж олон нийтэд мэдээлдэг. Манай улсад анх 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоог олон нийтэд мэдээлж ирсэн.
Зургадугаар сарын 25-нд ДЭМБ коронавируст халдвартай холбоотой лабораторийн оношилгооны удирдамжийг өөрчилсөн. Ингэхдээ PCR шинжилгээний хариу 24-48 цагийн дотор амжиж гарахгүй бол ач холбогдолгүй гэж зөвлөсөн. Үүнийг үндэслэж манай улс тав болон зургаадугаар сард альфа хувилбарын давлагааны үед иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахын тулд эмчилгээнд оруулах журмыг баталсан.
Ингээд есдүгээр сар гарч, дельта хувилбарын давлагаа эхлэхэд хавьтал, шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийх чиглэл өглөө. Энэ бол халдварын онцлог, эрүүл мэндийн салбарын нөөц зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг зүйл гэдгийг дахин хэлье.
Бид өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна. Иймд иргэдэд хандаж хэлэхэд, шаардлагагүй бол коронавирусийн эсрэг шинжилгээ өгөхгүй байхыг хүсэж байна” гэлээ.
Previous post
Гадаадад зорчих иргэд нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй өгнө
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
