2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нийслэлийн БЗД-ийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна коронавируст халдвараар өвчилсөн 35 настай иргэн нас барсан шалтгаан нөхцөлийг тайлбарлахдаа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж талийгаачийн хувийн байдалд холбогдох, нас барсан шууд холбоо хамааралгүй, хүний нэр төрийг гутаан доромжилсон шинжтэй мэдээлэл өгсөн тул Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт Комиссын гишүүн шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагын мөрөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авсан талаараа Нийслэлийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 03/3391 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ.
Хувийн нууцаа хамгаалуулах хүний эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй…”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан байна. Түүнчлэн хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
