Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол зам болох Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн авто зам нь 1987 онд баригджээ. Энэхүү авто замд 2004 оноос хойш их засвар хийгээгүй маш их эвдрэлтэй учир иргэд, тээвэрчид зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг байв.
Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард их засварын ажил нь эхлүүлж, авто замын бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Замын бүтээн байгуулалтад 150 гаруй ажилтан, 70 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд 50 гаруй туслах ажилтныг тухайн орон нутгаас ажиллуулж байна.
Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварын хүрээнд хуучин замыг бүрэн сэргээн шинэчилж, шинэлэг шийдлээр хийгдэж буй бөгөөд хуучин 5 см асфальт бетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийх юм.
Хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлэх энэ технологийг Монголд өмнө нь хэрэглэж байгаагүй бөгөөд замын чанарт ихээхэн давуу талтай технологи гэдгийг мэргэжлийн хүмүүс үнэлж байна. Авто замын их засвар 2023 оны дөрөвдүгээр сард бүрэн дуусаж, ашиглалтад оруулна. Замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани ашиглалтад оруулснаас хойш гурван жилийн хугацаанд бүрэн хариуцна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....