Хөшигийн хөндийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Д.Оюунхоролыг томилсон байна. 

Д.Оюунхоролын боловсролын байдал:

  • 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллажээ.

+ There are no comments

Add yours