Цагаан хад суурьшлын бүсийг Ногоон бүс болгохын төлөө мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах Түр журам батлагджээ. Түр журмын дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажиллагааг хийж байгааг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг хэллээ.
Ингэхдээ Цогтцэций суманд тусгаарлаж байж, татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх хандлага гарч болзошгүй байгаа тул жолооч нарт хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг “Түр журмын дагуу тодорхой хугацаанд жолооч нарыг татна. Тэр хүртэл өндөр үнэ хэлж, тээвэрлэнэ гэж байгаа хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхааруулъя. Зорчсон тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
