Ц.Цогтбаатар 73кг жинд Гвинейн бөхийг цэвэр яллаа 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр яллаа.

Ингэснээр тэрээр шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилдана.
Өдгөө 25 настай Ц.Цогтбаатарын хувьд 2016 оны Риогийн олимпод 9-р байр эзэлсэн бөгөөд 2019 оны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн амжилттай.
Жүдо бөхийн барилдааныг EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байгаа ба медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

+ There are no comments

Add yours