Токио 2020: Ц.Цогтбаатар ХҮРЭЛ медаль хүртлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар шөвгийн наймд 2021 оны Европын аварга Косовогийн Акил Гяковатай барилдаж вазари үнэлгээгээр цэвэр ялсан билээ.

Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт “Рио 2016” Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы домогт бөх Оно Шохэйтэй барилдаж, өвдөг шороодсон юм.Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Монгол Улс Токиогийн Олимпоос хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.

+ There are no comments

Add yours