Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Үнсэндээ нийт сурагчдын 70,80 хувь нь хоцрогдолд орсон байна. Цахим хичээлийн үеэр 174.000 хүүхдүүд гар утас, компьютергүй, интернэтийн сүлжээгүй газруудад байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод цахилгаанд холбогдоогүй 30.000 өрх байна. Дэлхийд ковидын өндөр дэглэмд байгаа 130 гаруй улсууд ерөнхий боловсролын сургуулийнхаа хичээлийг явуулж байгаа. Тиймээс гуравдугаар сарын нэгэн гэхэд улс даяараа танхимын хичээлийг явуулж эхэлье гэсэн байр сууриа улсын онцгой комисст илэрхийлж байгаа.”

+ There are no comments

Add yours