Хятадын төв хэсгийн Хэнань мужид нүүрлээд буй үерийн гамшигт амиа алдсан хүний тоо 33 хүрсэн байна.
Өчигдөр Хэнань муж болон түүний нийслэл Зэньжоу хотод үерийн дараах сэргээн босголтын ажил эхэлжээ. Өнгөрсөн өдрүүдэд орсон ер бусын их устай аадар борооны улмаас Зэньжоу хотын гудамж талбай, метроны хонгилууд үерт автаж, эрчим хүчний хангамж тасалдсан юм.
Үерийн гамшиг нийт гурван сая хүний амьдралд нөлөөлж, 200,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Нийт найман хүн сураггүй болсон байна.
Метроны хонгил усаар дүүрснээс 12 хүн амиа алдаж, 1,000 орчим хүн газар дор түгжигджээ.
Хэнань мужийн Луояань хотын аварга том Ихэтан далангийн 20 метр орчим хэсэг сэтэрснээс далан бүхэлдээ нурах аюул нүүрлэсэн юм. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн анги нэгтгэлүүд уг далангийн сэтэрсэн хэсгийг бөглөхөөр шаргуу ажиллаж байна.
Хэнань нь Бээжин, Шанхай хотуудын дунд байрладаг 94 сая хүн амтай муж юм. Түүний нийслэл Зэньжоу хот нь 12 сая оршин суугчтай.
Хэнаний дундуур урсдаг Шар мөрөн хур бороо ихтэй жилүүдэд савнаасаа халин үерлэдгээрээ алдартай.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...