“НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр ажиллаж байна”

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор болжээ.

ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг “Улсын хэмжээнд 1.166.880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан.

НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан бөгөөд бид Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours