Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал,
5 шар-“Драгон” авто вокзал,
“Буянт-Ухаа” нисэх буудал,
Төмөр замын төв вокзал,
“Дүнжингарав” худалдааны төвөөс
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
