“Улаанбаатар наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх”

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.07.01/ улсын баяр наадамтай холбоотой асуудлаар хуралджээ. Хуралдаанаас баяр наадмыг хойшлуулах санал гарсан бөгөөд маргааш дээрх асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдэх юм байна.

УИХ дахь эмэгтэй гишүүд мөн байр сууриа илэрхийлж, наадмыг хойшлуулах саналыг гаргажээ.

Түүнчлэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: “Олон түмнийхээ шаардлага хүсэлтийг сонсож, Улаанбаатар наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх” хэмээн цахим хуудсандаа мэдээлжээ.

+ There are no comments

Add yours