12 настай унаач хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргаад байгаа юм.

Уг зөвлөмжид “цар тахалд хүүхдүүд олноор өртөж, өвчлөл өндөр байгааг дурдахын зэрэгцээ 2021 оны зургадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан суманд өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл гэмтэл авсан тухай цохон тэмдэглэжээ. Одоогоор тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 13-нд Төв аймгийн Аргалант суманд 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, анхан шатны тусламж авч чадаагүйгээс нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарсан байна” хэмээн дурдлаа.

+ There are no comments

Add yours