Иргэдэд ковидын талаар мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

Төсвийн тодотгол болон бондын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нийтдээ 321.2 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар ярьсан юм.

  • Эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулалд 45.6 тэрбум төгрөг
  • Иргэдэд ковидын талаар мэдээ, мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг
  • Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төгрөг
  • Бэлэн байдлыг нэмэгдүүлэх буюу тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг
  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг
  • Вакцины үр нөлөө, халдвар тархалт, дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум төгрөг
  • Вакцины үйлдвэрийн болон ЭМ-ийн бусад ТЭЗҮ 8.0 тэрбум төгрөг
  • ЭМ-ийн цахимжуулалт 3.0 тэрбум төгрөг
  • Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төгрөг
  • Засаг даргын нөөц 20 тэрбум төгрөгийг хуваарилжээ.

+ There are no comments

Add yours