Орон сууцны айл өрхийн халаалтыг маргааш зогсооно

Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс хэсэгчлэн зогсоож эхэлжээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-иас төлөвлөснөөр маргааш айл өрхийн халаалтыг бүрэн зогсоох юм.

Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эхний ээлжинд энэ сарын 16-наас Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм. 

+ There are no comments

Add yours