Зургаадугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт таван хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
Тухайлбал:
Нийслэлд
00:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Дандар баатарын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 3 хүн мөргөж гэмтээсэн.
18:00 цагийн орчим Баянгол дүүрэг Ард Аюушийн өргөн чөлөөний замд автобус ачааны автомашинтай мөргөлдөж зорчигч 9 настай хүүхэд гэмтсэн.
17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Денверийн гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 15 настай хүүхэд гэмтсэн.
14:00 цагийн орчим Сонгино хайрхан дүүрэг Ар гүнтийн замд бага оврын ачааны автомашин замын хажуугийн далан мөргөж зорчигч 2 хүн гэмтсэн.
Орон нутагт
01:00 цагийн орчим Баян-Өлгий аймаг “Өлгий сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-6
Сууж явсан зорчигч гэмтсэн-2
Орон нутагт:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 57 зөрчил илрүүлсний нийслэлд 41, орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, тээврийн хэрэгсэлд зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнөө эхлүүлэхийг, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг анзаарч хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
