ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт байсхийгээд л холбогддог. Х.Баярхүү, Г.Доржпалам тэргүүтэй албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бол нэг бус хүнийг шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлж, заримд нь ял оноосон. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг тус төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох журмыг үе үеийн салбарын сайд нар өөрчилдөг. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан. Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн журамласан. Гэвч энэ эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, Ч.Болор нь улсын гарьд Ө.Бат-Оршиход дөрвөн ижил оронтой, “азын” гэх дугаарууд өгөхийн тулд нэг сая төгрөгийн хахууль авсан аж. Улмаар түүнд 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгожээ. Ч.Болорт хахууль өгсөн Ө.Бат-Орших нь Үндэсний Батлан хамгаалах их сургууль (ҮБХИС)-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвд эрх бүхий албан тушаал хашдаг, офицер нэгэн юм байна.
Мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Д-гээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн гэнэ.
АТҮТ-ын тасгийн дарга Ч.Болорт хахууль өгсөн ҮБХИС-ийн ажилтан, зэвсэгт хүчний офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Д нарт Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэгджээ.
эх сурвалж: Rabjaa Gansuh
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
