Угаартахаас болгоомжил

Ойрын өдрүүдэд бороо орж цаг агаар сэрүүсч байгаатай холбоотой угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжүүдийг дагаж хайртай гэр бүл , дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалцгаая.
🔶 Яндагаа сугалж, өрхөө битүүлэхгүй байх
🔶 Зуух, пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, хагарсан цуурсан, завсар гарсан пийшин зуухаа янзлах, солих
🔶 Яндангийн хаалт сойлтыг хаахгүй байх
🔶 Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгах
🔶 Яндангаа хөөлөх
🔶 Гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийхийг анхааруулж байна.

Угаарын хийн мэдрэгчийг хэрхэн ашиглах талаарх зөвлөмжийг доорх линкнээс үзнэ үү.

https://www.facebook.com/108205870556501/posts/545270583516692/

+ There are no comments

Add yours