Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш урагдахгүй гэдэг. Урин дулааны улиралд угаартаж нас барсан иргэдийн тоо гурван хоногт арав бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Бороо хур элбэг байгаагаас нийслэлийн гэр хорооллын иргэд галлагаагаа зогсоохгүй байгаа хэдий ч санамсар болгоомжгүй байдлын улмаас амь насаа алдах нь хэр зохистой зүйл вэ. Учир нь угаартаж нас барж байгаа хүмүүсийн дунд хүүхдүүд дийлэнх нь байгаа нь эцэг эхчүүдийн цэвэр хайхрамжгүй байдлын улмаас болж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй юм.
Хүүхдүүд юугаа ч мэдэхгүй, тэд гэртээ дулаахан тоглож наадаж, өсөж хүмүүжиж байгаа. Харин хүүхдүүдийнхээ аюул эрүүл, амар тайван орчинд өсөж хүмүүжих эрхийг насанд хүрсэн хүмүүс хариуцах учиртай. Ингэж хэлэх шалтгаан нь зуны дунд сар гарчихсан өнөө цагт хүйтэн бороо, цасан шамарга болоход гэрээ дулаацуулж галласан иргэд галын угаар намдаагүй, гал бүрэн унтраагүй байхад зуухнаасаа яндангаа салгаж, өрхөө битүү бүтээсний улмаас угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдсэн байна.

Монголчууд олон зууны турш Монгол гэртээ амар тайван амьдарч ирсэн түүхтэй. Тийм ч учраас гэрийнхээ нөхцөл байдалд маш сайн зохицож таваараа амьдардаг. Үгүй ядаж л өрхөө бүтэн татахгүй, хошуулдаж татаж, гэгээ, агаар оруулах нүх, сиймхий оруулж мод тээглүүлэх зэргээр аргал, хөрзөн, мод, үртэсний угаараас гэр бүлээ хамгаалж, аюулгүй байдлыг нь сахидаг уламжлалтай. Гэтэл энэ уламжлалаа ч сахидаггүй алхаг залхуу байдал, аминдаа арчаагүй, хайхрамжгүй зангаасаа болж өөрсдөө төдийгүй, үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд хүргэж байгаа нь юуны учир вэ.
Иргэдэд хэдий урин дулааны улирал ч гэсэн угаартаж амь насаа алдах байдал олширч байгаа учир Цагдаагийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэж байгаа гэсэн. Үгүй ядаж энэ төрлийн мэдээллийг авч, үр хүүхдүүдээ, өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хангачих хувийн боловсролоо сайжруулах хэрэгтэйг сануулах юун.

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван хоногийн хугацаанд гэр орон сууцандаа угаартаж, нас барсан хэрэг 10 шалгагдаж байна. Үүний долоо нь насанд хүрсэн хүмүүс, харин гурав нь бага насны хүүхдүүд байгаа аж. Үүнд, энэ сарын 7, 9-нд Сонгино-хайрхан дүүрэгт 5-6 насны хоёр хүүхэд, 50-54 настай хоёр хүн, Баянзүрх дүүрэгт 16-55 насны дөрвөн хүн, Сүхбаатар дүүрэгт энэ сарын 8-нд 40-41 насны хоёр хүн гэртээ байхдаа угаартаж нас барсан зэрэг хэргийг харьяа цагдаагийн байгууллагад бүртгэн шалгаж байгаа юм байна.

Албаны эх сурвалжийн өгүүлснээр, нас барсан иргэд гэртээ гал түлсний дараа галаа гүйцэд зогссон эсэхийг нягталж шалгахгүйгээр зуухнаасаа яндангаа салгаж, өрхөө агаар орохгүйгээр битүүлсэн. Мөн пийшингийнхээ яндангийн хаалтыг хаасан, гэртээ суурилуулсан утаа мэдрэгчийнх нь батарей дууссаны улмаас галын аюулын дохиолол ажиллаагүйн улмаас угаартаж амь насаа алдсан болохыг сэрэмжлүүлэн анхааруулсан юм.
Дашрамд дурдахад, цаашид ирэх өдрүүдэд цаг агаар сэрүүсч, уулархаг газраа нойтон цас орж, нам дор газраа үргэлжилсэн бороо орж, шөнөдөө сэрүүн байгаа учир иргэд гэр болон байшиндаа гал түлэхдээ аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байх. Нэн ялангуяа улсаас үнэ төлбөргүй байршуулсан утаа мэдрэгч аппаратаа цэнэглэж ажиллуулсан байх зайлшгүй шаардлагатай байгааг албаны эх сурвалж хатуу анхааруулсан. Ингэж болзошгүй аюулаас өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ бүрэн хамгаалахыг иргэд та бүхэн дор бүрнээ ухаарч, хариуцлагатай, арчаатай амьдарч хэвших болно гэдгийг сэтгүүлч миний бие ч мөн ийнхүү сануулж байгааг хүлээн авна биз ээ.
Сэтгүүлч Х.Заяа
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
