Муу зээлдэгчийн ангилалд орсон зээлийн түүхийг сэргээх асуудал өнгөрсөн долоо хоногт яригдсан. Үүнийг иргэд зээлийн үлдэгдлийг чөлөөлөх тухай гэж ойлгосон юм. Өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн санаачилгын хүрээнд хийж буй ажил, Улсын их хуралд өргөн барьсан хуулийн талаар мэдээлэл хийх үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар тодотголоо.
“Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянга гаруй иргэний муу зээл буюу хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгох санал гаргасан. Ийнхүү муу зээлдэгчийн түүхийг харуулахгүй болох нь зээлийг чөлөөлж байгаа асуудал биш юм. Муу зээлдэгчийн ангилал зургаан жил тутамд солигдоод явдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хар жагсаалтад орсон хүн зургаан жилийн дараа зээл авах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин Covid-19 онцгой нөхцөл байдалд энэ заалтад өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. Учир нь өрхийн бизнес эрхлэгчид эдгээр зээлдэгчийн ихэнх хувийг эзэлдэг.
Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явах юм. Нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуй нэгж, иргэд гарааны бизнесийн үйл ажиллагааг зогсоохоос өөр сонголтгүйд хүрсэн. Цомхотгосон ажлын байрыг сэргээхэд 4-5 жилийн хугацаа шаарддаг. Тиймээс хүндэрсэн салбарын олон аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх шаардлага үүсч байна.” гэлээ.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгджээ. Эдийн засгийг тэлэхэд чухал суурь зүйл бол гаднын хөрөнгө оруулалтын хууль юм. Одоо нэн тэргүүнд хийгдэх ёстой чухал ажил бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гэж тэрээр мөн хэллээ. МҮХАҮТ-аас санаачилж “Хөрөнгө оруулалт, менежментийн нэгж” байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТӨГС
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...