48 настай иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч, голын усанд живсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн малчин зургадугаар сарын 2-ны 00:30 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Түүнийг голын усанд живсэн байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь болон албаныхан таамаглаж буй аж.
Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 2-ны 09:12 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Үзүүр” гэдэг газар хүртэл 15 киломерт газар завиар, Ховд голын эрэг дагуу найман километрт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 23:00 цагт эрлийг түр зогсоож, зургаадугаар сарын 03-ны 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
