Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг хэллээ. Мөн халдварт өртсөн иргэдийн 30 хувийг хүүхэд, 40 хувийг 18-34 насны иргэд эзэлж байгааг онцлов. Тиймээс бүх шатны Засаг дарга нарт вакцинжуулалтыг идэвхижүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгч, Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдөр ажилласныг тэрээр тэмдэглэв.
УОК-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-наас гарч, бүртгэгдэх халдварын тоо буурна. Иймд иргэд ялангуяа, 18-35 насныхныг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа Давтан тунд хамрагдсан иргэд халдвараас сэргийлж байгаа үр дүн харагдаж байна. Халдварт өртсөн ч маш хөнгөн өвдөж байгааг тэрээр онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
