Усан бороонд унасан онгоцны сүйрлээр 15 залуугийн эрдэнэт амь тасарсан тэр өдрийг мартаж болохгүй

За хэлж байгаад нэг айхтар “улс төржчихье”. Усан бороонд унасан онгоцны сүйрлээр 15 залуугийн эрдэнэт амь тасарсан тэр өдрийг мартаж чадахгүй болохоор, би хэзээ ч У.Хүрэлсүхийг дэмжихгүй. Аврагч залуучууд үхэл, амьдралын заагт тэмцэж, эх орныхоо, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээр албандаа үнэнч зүтгэсэн арван таван аавын арван таван хүү амиа өргөсөн өдөр шиг дэндүү гашуун сурвалжилга сэтгэлээс гардаггүй учир.

Жирийн монголчуудын төлөөлөл болсон 15 залуу амьд үлдэх гэж мөч хором бүхэнтэй тулалдаж байхад /2007.06.14/ Монгол Улсын Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд албан тушаалтай У.Хүрэлсүхийн төрсөн өдөр болж, дээд зиндааны энэ найранд МАН-ын томчууд найрлаж, жаргаж байсан гэдгийг мартдаггүй юм.

15 залуу онгоцны ослоор биш хариуцлагагүй төрийн харалган бодлогын золиос болж, халуун зунаар хөлдөж, харангадаж амиа алдсаныг мартах учиргүй. Тэр өдөр МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн 39 насны төрсөн өдөр тохиож, ажлын өдрөөр үүрэг, чиглэл өгөх ёстой сайд, дарга нар нь архидаж, утсаа унтраасны улмаас эрлийн ажил 39 цагийн дараа эхэлж, аврагчдыг амьд мэнд байхад нь олж, аварч чадаагүй тэр гашуун явдлыг хэн ч мартаж болохгүй. Осолдсон онгоцыг эрэн хайх ажиллагааг 39 цаг хожимдуулсан гэм бурууг ямар ч улстөрч тэр дундаа МАН огт хүлээгүй нь дэндүү гашуун юм.

Энэ үед би бүх сурвалжилгыг хийж ажиллаж байсан учир хэзээ ч У.Хүрэлсүхийг дэмжиж чадахгүй. МАН бол хэзээ ч ард түмний нам байгаагүй. Тэнд хэдхэн хүн баяжиж, баярхаж, нисэж нэгддэг. Харин цөмийг бүтээгч бусад нь үртэс төдий өмх талханд хууртаж амьдардаг. Монголчууд 100 жил хууртсан. Одоо болно. Монголчууд мартах учиргүй. Үгүй ядаж л өдрийн бүхий л нэвтрүүлэг сүйрсэн онгоцны мэдээгээр хэдэн өдөр үргэлжилж байсныг, хорвоод эр хүн болж төрсөн 22 залуугийн 15 нь ямар гомдолтойгоор энэ хорвоогоос буцсаныг мартах учиргүй.

Харин ганц л юмыг бүү март, үргэлж эргэн сана. Тэр өдөр 2007 оны зургадугаар сарын 14-нд У.Хүрэлсүхийн төрсөн өдрийн найранд очсон дарга нарын удирдамжийг хүлээж цаг алдаагүй бол хэдэн цаг, хэдэн өдрийн өмнө 15 залууг амьд олж болох байсан юм шүү!

May be an image of 6 people and people standing

+ There are no comments

Add yours