Энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сагсчин залуус гаднын нөлөөтэй болон өндрөөс унасан байдалтай амь насаа алдаж, 8-ны өдөр төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн харамсалтай хэргүүд гарсан билээ.
Тэгвэл уг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа болон хэрэг хэрхэн шийдвэрлэгдснийг Прокурорын ерөнхий газраас тодруулахад “Хоёр сагсчин нас барсан хэрэг шийдвэрлэгдээгүй. Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн” гэлээ.
Эргэн сануулбал,
“Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай “Ц” гаднын нөлөөтэй амь насаа алдсан бол 20 настай “И” өндрөөс унаж амиа алдсан. БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлж байв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...