Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын өдрөөс эхэлсэн билээ.

Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ хэмээн БШУЯ-наас мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Согтуу 4 иргэн машинтайгаа туул голд живсэн байжээ
Next post ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнахаар болжээ