Х.Булгантуяа: 20-н хэдтэй залуу НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авагч шиг амьдарна гэвэл хэцүү байна гэсэн

УИХ-ын нэгдсэн чуулганаар НДШ-ийг бууруулах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: “А.Ариунзаяа сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай хамтраад өчигдөр clubhouse-д 400 гаруй иргэнийг хамруулан нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хэлэлцүүлэг хийсэн. Тэнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банканд байршуулаад, алдсан гэдэг зүйл ярьж байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хангалтгүй ажиллаж байна. Хянаж шалгадаг, олон байцаагчтай хэр нь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах гэж явдаггүй. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20-н хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү харагдаж байна. Нийгмийн даатгал төлөөд ямар үр шим хүртэх вэ гэдгээ Баялгийн сан ч гэдэг юм уу бусад зүйлтэйгээ уяж өгөөгүйгүй өнөөдрийг хүрсэнд иргэд бухимдаад байгаа юм. НДШ төлөгч цаашид ямар үр шим хүртэх вэ гэдгийг тодруулъя” гэв.

+ There are no comments

Add yours