Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноолоо

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 7 хоног үргэлжилж, өчигдөр шүүхээс Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол 3 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн билээ. Тэгвэл гэм буруутай шүүгдэгч нарт ял оноох хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн юм. Ийнхүү Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноожээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр билээ

+ There are no comments

Add yours