СХД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнерыг буулгаж, 0.9 га нийтийн эдэлбэр газрыг тохижуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.
Уг газарт 132 гарааш байгаа бөгөөд бүгд газрын зөвшөөрөлгүй байна.
Сонгинохайрхан дүүргээс дээрх гараашийн эздэд нүүлгэх гурван удаагийн хугацаатай албан бичиг хүргүүлсэн ч нүүгээгүй тул албадан буулгах арга хэмжээ авч байгааг албаны хүн дурдлаа. Уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийн ажил хийгдэж байгаа бөгөөд оршин суугчид дэмжиж байгаа гэсэн юм. Гэвч иргэд эсэргүүцэж байна.
Иргэд: Газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар хохирол барагдуулахгүй байна. Анх байраа худалдаж авахдаа гараашаа хамт худалдаж авсан гэсэн юм. Нэг гараашийн үнэлгээ 5-10 сая төгрөг. 132 иргэн 5-10 сая төгрөгөөр хохирч байна гэсэн юм.
Доктор Ш.Пүрэвсүрэн: Нэгдүгээр хорооллын энэ байрууд 1988 онд ашиглалтад орсон байдаг. Автомашин байрлах газар байхгүй байсан учраас уг газарт гарааш барих зөвшөөрлийг тухайн үед олгож байсан. Уг гараашуудын дээгүүр 110 Мкв өндөр хүчдэлийн шугам сүлжээ татсан байдаг. Өндөр хүчдэлтэй тул газрын зөвшөөрөл олгохгүй боломжгүй гэж хэлж байсан. Газар нь зөвшөөрөлгүй улсынх байж болно. Гарааш бол хувийн өмч шүү дээ. Төр хувийн өмч руу халдаж болохгүй гэсэн хуулийн заалттай байтал өнөөдөр захаас нь шууд буулгаж байна. Төр хувийн өмчид халдаж байгаа бол нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл тийм зүйлгүй шууд хууль бусаар нурааж байна. Гарааш эзэмшигчдэд нөхөн төлбөр өгсөн бол уурлаад байх зүйлгүй. Энэ газарт тэглээ ч цэцэрлэгт хүрээлэн барих ямар ч боломжгүй. Өндөр хүчдэлийн дор үр хүүхдээ салхилуулах нь аюултай.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
