Вакцин татан авалтад зарим улс төрчдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Шаардлагатай бол тэр гишүүдийг зарлана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан.
“Вакцинжуулалттай холбоотой ажлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Би тухайн үед асуудлыг хурцатгаад хэрэггүй гэж бодож, чимээгүй өнгөрсөн.
Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан гэдгийг хэлье. Тэд зарим хэвлэл мэдээллийн сэтгүүлчтэй холбогдож энэ асуудлыг ярьсан байсан. Мөн Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан ч асуудал гарсан.
Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэсэн хатуу байр сууринаас үүнийг өнөөдөр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна.
УИХ-ын дэд дарга хүн байцаагч руу утасдаж, гаалиар юу оруулж ирэх үгүйг заадаг. Эсвэл нөхөр нь шүүх хяналтын байгууллагын хэн нэгэнтэй холбогдож, Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд нийцэхгүй.
Миний хувьд маш хүн хүндэлдэг хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Гэтэл маш харамсалтай үйлдллийг тэр хүн болон түүний гэр бүлийн хүн гаргасан.
Цар тахал гэдэг тоглоом биш. Өмнө нь цар тахлыг зүгээр нэг хамрын ханиад гээд эсвэл вакцин хийлгэх хэрэггүй гэж иргэдийг уриалж байсан хүмүүс ямар хариуцлага хүлээж байгаа вэ.
Өнөөдөр нэг ширхэг ч вакцин оруулж ирж чадахгүй, нэг ширхэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хэлмээр байна. Ийм үед бидэнд хатуу байхаас өөр сонголт алга.
Тиймээс ялангуяа үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр тангараг өргөсөн төрийн түшээ туйлын хариуцлагатай хандах нь зүй ёсны асуудал. Их ярьж болно. Гэхдээ эрх мэдэл гэдгийн нөгөө тал нь үүрэг хариуцлага юм” гэв.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...